FROGUM
БРЭНДИЙН ШАЛАВЧ
- FROGUM брэнд нь анх Польш улсад 1987 онд байгуулагдсан автомашины шалавчны брэнд юм. FROGUM нь 35 жилийн түүхтэй салбартаа тэргүүлэгч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд юм. Одоогоор дэлхийн 30 гаруй улс орнуудад 200 гаруй албан ёсны төлөөлөгчтэй.
- Автомашины шалавчийг хамгийн өндөр чанар стандарт бүхий шинэлэг технологитой хослуулан, үйлдвэрлэлийн хог хаягдлыг хамгийн бага түвшинд байлгахыг зорин эх дэлхийдээ ээлтэй ажилладгаараа онцлог брэнд юм.
- Дэлхийн жишигт нийцсэн автомашины шалавч бүтээхийн тулд хамгийн сайн түүхий эд (TPE дахин боловсруулах боломжтой материал), сүүлийн үеийн технологийг ашиглаж ирсэн.
- FROGUM нь маш олон төрлийн өвөрмөц дизайн бүхий хэв загваруудтай ба олон патент эрхүүдийг эзэмшдэг.
- Бүх бүтээгдэхүүн нь дэлхийн чанар, стандартаар баталгаажсан албан ёсны сертификатуудтай.
- Eвропт бүх загвар дизайнууд нь зохиогчийн эрхтэй.
Автомашины резинэн материал бүхий хэрэгслүүдийг дахин боловсруулах замаар ашиглах нь Европын зах зээл болон хэрэглэгчдийн санаанд нийцсэн хамгийн дэвшилтэт арга технологи юм.
Нийлүүлэлт болон үнийн тогтвортой байдал нь FROGUM-н зах зээлд баримтлах онцлог шинж чанар юм. Тогтвортой байдлаа хадгалахын тулд шаардлагатай нөөцийг үргэлж их хэмжээгээр хадгалдаг нь түншүүд, харилцагч нартаа цаг тухайд захиалгаа авах боломжийг бүрдүүлдэг.
FROGUM брэнд нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн 4 төрлийн загваруудтай.
1. Proline: Тансаг, тав тухтай хэрэглээнд зориулсан бүх төрлийн машины салоны болон арын тээшний шалавч юм.
- MaxEdge технологи-Иж бүрэн хамгаалалт, бэхэлгээ
7 см өндөр ирмэг хүрээ бүхий гадаргуугийн хамгаалалттай;
- PowerHalt технологи-Тансаг, тав тухтай гадаргуу буюу гулсахаас
сэргийлсэн технологи
- UltraFlex технологи-Эрс тэс нөхцөлд ч хамгийн тэсвэртэй FROGUM төрлүүдээс хамгийн зузаан бат бөх бөгөөд химийн бодис, хэт ягаан туяанд тэсвэртэйгээс гадна (-50oC) градусаас (+110oC) градуст хүртэл тэсвэртэй, уян хатан байдлаа алдахгүй.
Proline шалавч нь 100% дахин боловсруулах боломжтой эрүүл мэндэд хор хөнөөлгүй материалаар хийгдсэн.
2. No 77 стандарт загвар нь суудлын машинд зориулсан
- MaxEdge технологи-4 см өндөр ирмэг хүрээ бүхий гадаргуугийн
хамгаалалттай;
- UltraFlex технологи-Эрс тэс нөхцөлд ч хамгийн тэсвэртэй, эдэлгээ даах чадвартай, бат бөх, химийн бодис, хэт ягаан туяанд тэсвэртэйгээс гадна (-50oC) градусаас (+110oC) градуст хүртэл тэсвэртэй, уян хатан байдлаа алдахгүй.
- No.77 шалавч нь жолоочид саад учруулахгүй ба аюулгүй байдалд нөлөөлөхгүй, тав тухтай, TPE материалын уян хатан чанар нь шалавчийг дэвсэх болон авахад маш хялбар.
- Дээд зэргийн чанар болон өвөрмөц загвараар бүтээгдсэн дизайн нь
таны автомашинд орчин үеийн өнгө төрхийг нэмэх болно.
3. Dry zone шалавч нь зөвхөн ачааны автомашинд зориулагдсан. Цэвэр цэмцгэр байдлыг үргэлж хадгалахаас гадна үнэргүй байдгаараа онцлог бөгөөд TPE материалаар хийгдсэн уян хатан, бат бөх, арчлахад маш хялбар.
4.El toro суудлын автомашинд зориулсан. Уян хатан, бат бөх элэгдэл даах шинж чанартай, 1.5см хамгаалалт бүхий ирмэг хүрээтэй.