card

About us
Every movements together

Винпартс ХХК нь дэлхийн алдартай автомашины сэлбэгүүд, тос тослогоо, аяллын хайрцаг, обудны брэндүүдийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.

Манай брэндүүд:

FEBEST Герман улсын автомашины явах эд анги,

NIPPARTS Нидерланд улсын автомашины явах эд анги, салоны шүүр

PEDDERS Австрали улсын автомашины явах эд анги,

MODULA case system Итали улсын аяллын хайрцаг,

WHEEL PROS Америк улсын гоёлын болон офф-роуд обуд,

JP GROUP Дани улсын автомашины явах эд анги

HK FILTER Хятад улсын салоны шүүр

MPM OIL Нидерланд улсын хөдөлгүүрийн болон хурдны хайрцгийн тос тослогоо, автохимийн бүтээгдэхүүн,

FROGUM Польш улсын автомашины шалавч гэх мэт.

Бид Япон, Солонгос, Европ, Америкийн бүх төрлийн автомашинд зориулсан OEM буюу автомашины оригинал явах эд ангийн сэлбэгүүдийг Монголын зах зээлд нийлүүлж, эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд боломжийн үнэ, чанартай явах эд ангийн сэлбэгийг худалдан авах боломжийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Манай компани нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах өөрийн “PIT AUTO CENTER” авто засварын төвдөө мэргэшсэн засварчдаас бүрдсэн засвар үйлчилгээ, FEBEST, NIPPARTS, PEDDERS, MODULA, WHEEL PROS, JP GROUP, HK FILTER, MPM OIL, FROGUM, OPTIMAL брэндүүдийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж буй оригинал сэлбэгийн худалдаа зэргийг нэг цэгээс үйлчлүүлэгчдийн гар дээр цогцоор нь үзүүлж амжилттай ажиллаж байна. Засвар үйлчилгээний хэсэг нь Герман улсын Wurth  брэндийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд автомашины засвар үйлчилгээтэй холбоотой оношилогоо, 3D тэнхлэг тохиргоо үйлчилгээг үзүүлэх боломжоор бүрэн хангагдсан. Бид засвар үйлчилгээний стандарт, шаардлагыг мөрдөж бизнес төлөвлөгөөгөө ханган ажиллаж, үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэхээр тасралтгүй өргөжин тэлсээр байна.

FEBEST GmbH нь 2007 онд Герман улсад байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн бүх тивийн 25 гаруй улсад албан ёсны салбартай. Монгол орны эрс тэс уур амьсгалд хамгийн тохиромжтой ( - 45 ° С -аас +140 ° С) хүртэл цаг агаарын нөхцөл, замын нөхцөлд нийцсэн 2 жилийн буюу 30.000 км-н үйлдвэрийн баталгааг өгдөг.

NIPPARTS брэнд нь Азийн Toyoto, Honda, Mazda, Hyundai, Kia, Nissan зэрэг автомашинууд сэлбэг хэрэгслийг оригнал сэлбэгийн чанартай, боломжийн үнээр санал болгодог нь сүүлийн 30 жилийн хугацаанд маш амжилттай тэргүүлэгч брэнд болж, бүтээгдэхүүнийхээ цар хүрээг тэлсээр байна.

Австралийн алдарт PEDDERS брэнд нь 120 гаруй франчайз эрхтэйгээс гадна сүүлийн жилүүдэд экспортын зах зээлээ өргөжүүлж Ази, Европ, Африк, Америк тивүүдэд 500 гаруй салбаруудтай ажиллаж байна.

Modula Case System компани нь бүх төрлийн автомашины аялалын хайрцаг, ачааны мөр, унадаг дугуйн ачаа, автомашины дагалдах хэрэгсэл зэрэг шилдэг бүтээгдхүүн үйлдвэрлэдэг 100% Италийн үндэсний үйлдвэрлэгч юм.

WHEEL PROS нь 1996 оноос хойш автомашины дугуйн болон обудны тэргүүлэгч дизайнер, маркетер, борлуулагч болж чадсан. Мөн дэлхийн хамгийн том обуд үйлдвэрлэгч. Америк болон Япон улсын чанар аюулгүй байдлын стандарт хангасан.

Дэлхийн 30 орчим орны албан ёсны борлуулагчуудаараа дамжуулан хорь гаруй охин компаниудын өндөр хүчин чадалтай дугуй болон обуд борлуулдаг. Обуд нь уралдааны offroad болон гоёлын гэсэн машин олон төрлийн загваруудтай.

Нидерланд улсын томоохон үйлдвэрлэгч болох "M.P.M International oil Company" нь 1994 оноос бүх төрлийн тос тослогоо, тусгай зориулалтын шингэн үйлдвэрлэж эхэлсэн. Инноваци, Know-How, туршлага, хичээл зүтгэл, тууштай байдал нь дэлхийн түвшиний үйлдвэрлэгч болгосон. Тус компани нь чанарын ISO9001:2005 стандартаар баталгаажсан бөгөөд 350 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 50 гаруй оронд албан ёсны төлөөлөгчөө аль хэдийн бий болгоод байна. "M.P.M International oil Company"-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бүр дэлхийн алдартай автомашин үйлдвэрлэгч нарын ОЕМ стандартаар баталгаажсан.