card

MODULA CASE SYSTEM
БРЕНДИЙН АВТО ТОНОГЛОЛУУД

Modula Case System бол Италийн аяллын хайрцаг, унадаг дугуйн ачаа, автомашины дагалдах хэрэгсэл, бусад тоноглолын шинэлэг шийдлүүдийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг байгууллага юм. Бүх бүтээгдэхүүн нь Европын автомашин үйлдвэрлэгч байгууллагуудын стандартын гэрчилгээгээр баталгаажсан байдаг. Бүтээгдэхүүн бүрийн чанар, стандарт, жижиг деталийг ч анхаарч шинэ технологи, түүхий эд материалыг тасралтгүй судалж, боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэн шинэлэг загварыг бий болгодог нь Modula Case System-ийн гол давуу талуудын нэг юм. Автомашины хуванцар эд ангийг үйлдвэрлэхэд ашигладаг ABS материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь -40С градуст ч саадгүй ашиглах боломжийг олгодог. Modula Case System нь 25 оронд тасралтгүй өсч буй албан ёсны төлөөлөгчтэй бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүн бүрдээ үйлдвэрлэгчийн 3 жилийн баталгаа өгдөг. Modula Case System-ийн бүтээгдэхүүн бүр нь замын аюулгүй байдлыг баталгаажуулдаг TÜV-GS олон улсын хүрээлэнд олон тооны туршилтад хамрагдан аюулгүй байдлаа баталгаажуулан гэрчилгээжсэн.

СЭЛБЭГИЙН ТӨРЛҮҮД

АВТО МАШИНЫ АЯЛАЛЫН ХАЙРЦАГ

Modula Case System авто машины аялалын хайрцагны гадаад загвар төрх нь орчин үеийн автомашины чиг хандлагыг илэрхийлхүйц тааламжтай харагдуулахаас гадна ашиглахад хялбар, багтаамж сайтай мөн чанарын өндөр стандартад нийцсэн.
Авто машины аялалын хайрцагны давуу тал нь илүү хөнгөхөн бөгөөд илүү их ачаа ачих чадвартай.
650 литр хүртэлх багтаамжтай

АЧААНЫ МӨР

Бүх зорчигч тээврийн хэрэгсэлд зориулагдсан угсралтын иж бүрдэл бүхий хөнгөн цагаан материалаар хийсэн, энгийн суурилуулалт, өвөрмөц хэв маягтай, өндөр стандарт чанарыг хангасан.

УНАДАГ ДУГУЙН АЧАА

Хөнгөн цагаан, гадуураа хар нунтаг түрхлэгээр бүрсэн.
Багтаамж: 45кг
Түргэн хаах систем
Хоосон явахдаа эвхэгддэг

ЦАСНЫ ГИНЖ

Modula CS Grip нь полиуретан сунгадаг цасны гинж
Бүх төрлийн зорчигчийн авто машинд тохирно
Олон улсын стандартад нийцсэн аюулгүй жолоодлоготой