Наранд машинаа байршуулж коронавирус-ыг устгаж болно

Наранд машинаа тавих нь салоны маш халуун болгодгийг бүх жолооч мэднэ. Хэрвээ наранд тавих гэж байгаа бол хүүхэд, нохойг дотор нь байлгаж болохгүй аюултай гэдгийг бид мэднэ. Харин эерэг тал нь гадаргуу дээр коронавирусыг устгах чадвартай байдаг аж. 

Энэ талаарх судалгааг Жеоржийн их сургууль хийсэн бөгөөд нарны цацраг шилний эффектээр КОВИД-19 нянг устгах чадвартай гэсэн байна. 

Гадаа 21 хэмтэй байхад салон 1 цагийн дараа 45 хэм болтол халдаг, гадаа 26 хэмтэй байхад салонд 50 хэм хүртэл халдаг. Энэ халуун нь амьт биетийг устгаж үгүй хийдэг нь тогтоогдсон байдаг. 

Харин туршилтаар новел коронавирус нь 22 хэмтэй нөхцөлд пластик эсвэл төмөр гадарга дээр 3 өдөр амьдарч байсан бол температурыг 55 градуст хүргэхэд 20 мин, 65 градуст хүргэхэд 5 мин дотор 99.99% устаж байна гэж мэдээлжээ. 

Үүгээр ч зогсохгүй халуун индүү, хими цэвэрлэгээ ч халдваргүйжүүлэх боломжтой гэдгийг судалгаанд тайлагнасан байна. 

Улмаар тэд хүмүүсийг 2 ээлжийн масктай байхыг уриалсан бөгөөд нэгийг нь хэрэглэчхээд гэртээ орохдоо тайлаад, салонд халдваргүйжүүлсэн нөгөө маскаа зүүж байхыг зөвлөсөн байна. 


Эх сурвалж https://news.cardoctor.mn/read/2525